Тус номын баярыг Номын соёлт ертөнц ТББ-ын санаачлага дор зохион байгуулсаар ирсэн. Уг баярт уншигчид хүндэлж, хайрладаг зохиолчидтой уулзах, номон дээрээ гарын үсэг зуруулах боломж олддог.
Энэ жил 30 дахь удаагийн Номын баяр 9 сарын 17-19-ний өдрүүдэд “Өдөр бүр уншъя” уриатайтайгаар зохион байгуулагдаж байна.
Энэ арга хэмжээ нь зохиолч, хэвлэлийн компани ба номын салбарын байгууллагууд оролцдог соёлын гол арга хэмжээний нэг болоод байна.
Мөн уг арга хэмжээний үеэр УИХ-ын даргын нэрэмжит “Мэргэн ном” цомыг Төрийн шагналт Ц.Санчирын Эзэнт гүрний түүх, соёлын өвийг баринтагласан бүтээлүүд 2021 оны шилдэг номоор, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн “Номын шилдэг зүтгэлтэн”, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Номын соёлыг түгээн дэлгэрүүлэгч” эрхмүүдээр тус тус шалгарлаа.