ОУХМ С.ЖАМБАЛЖАМЦ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Улсын шигшээ багийн тамирчин, Малайзын “Теренггану полигон” мэргэжлийн дугуйн багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц энэ оны улирлын тэмцээнээ “Tour de Langkawi” уралдаанаар амжилттай өндөрлөж даваа гарагт эх орондоо ирлээ.

Азийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Tour de Langkawi”-аас 2 медальтай, UCI /ОУДХ/-гийн 40 оноотой, Азийн шилдэг дугуйчны Цагаан цамцтай дуусгаж Дэлхийн чансаагаар 160, Ази тивийн чансаагаар 2 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Монголын дугуйн холбоо өнөөдөр Дэлхийд 34 дүгээрт, Азид 2 дугаарт жагсаж 2022 оны улирлаа түүхэн дээд амжилтаар өндөрлөж байна.

Монголын дугуйчид Ази тивийн 2022 оны чансаагаар “Топ 10”-д 2 тамирчин, “Шилдэг 20”-д 4 тамирчин багтаж байгаа нь үнэхээр өндөр амжилт юм. Түүнчлэн Монголын дугуйн спорт 1995 оноос “Мэргэжлийн” спорт болсон тул Монголын дугуйн холбооны багш, дасгалжуулагчид, тамирчид мэргэжлийн баг тамирчдыг бэлтгэн гаргаж чадсан бөгөөд Парисын олимпын эрх авахад тун ойртоод байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ

Related posts

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН САНСРЫН НИСЭГЧДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ХСҮТ РОБОТООР МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛНЭ

УЛСЫН АВАРГА ТЭМЭЭЧНИЙ УДАМ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ТЭМЭЭЧИД