СЭТГҮҮЛЧИЙН ЭСРЭГ ГЭМТ ҮЙЛДЭЛ ЯЛ ШИЙТГЭЛГҮЙ ҮЛДЭЖ БАЙГААГ ЗОГСООХ ОЛОН УЛСЫН ӨДӨР БОЛЛОО

“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр (IDEI) өнөөдөр тохиож байна.

Эл өдрийг тохиолдуулан Глоб Интернэшнл төв Mongolian National Commission for UNESCO, Open Society Forum-тай хамтран “Хэвлэл мэдээллийг хамгаалж ардчиллыг дэмжье” хурлыг Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгохыг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн чуулганаар 163 дугаар тогтоол баталсан юм.

Уулзалтыг нээж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал үг хэлэв.

Хурлын үеэр ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид “Үзэл бодлоо илэрхийлэх эрх ба эрхийг хязгаарлах шалгуур”, ЦЕГ-ийн Хэвлэл, мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Д.Оюун “Эрүүгийн хуулийн 14.3 үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөнд саад учруулах гэмт хэргийн тухай”, Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны үр дүнг Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн тус тус танилцуулав.

Мөн “Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж тулгамдаж буй асуудал шийдлийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийг Ийгл Ньюс телевизийн сэтгүүлч Г.Балжинням чиглүүлж, оролцогчоор ГХЯ-ны Хүний Эрхийн хэлтсийн дарга Ц.Навчаа, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид нар оролцов.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ

Related posts

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН САНСРЫН НИСЭГЧДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ХСҮТ РОБОТООР МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛНЭ

УЛСЫН АВАРГА ТЭМЭЭЧНИЙ УДАМ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ТЭМЭЭЧИД