МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ ТӨСЛӨӨР BLINDCARE APP ШАЛГАРЛАА

Мэдээлэл технологийн шийдэл бүхий “АПП”, “СИСТЕМ”, “ПЛАТФОРМ”,” ҮЙЛЧИЛГЭЭ”-ээс шилдгийн шилдэг  “The Best IT Project in Mongolia 2022” төслийн эздийг шалгарууллаа.

CIO Club, МOSА, Dreamers, Woman in Tech, Startup Mongolia, IT Park, Монголын Финтекийн холбоо, START Venture Builder, Dig IT, Startup Marketing Space байгууллагууд хамтран шагналын эзнийг шалгаруулав.

40 гаруй мэдээлэл технологийн шилдэг төсөл оролцсоноос шилдэг 5 төслөөр Tapatrip, Qpay, OTC market, Blindcare, Eclinic төслүүд шалгарсан юм.

2022 оны ШИЛДЭГ ТӨСӨЛ-өөр “нэрээ нууцлаад мэдрэмжээ хуваалц уриатай” Blindcare аппликейшн шалгарлаа. Энэ нь нэрээ нууцлан сэтгэлзүйн мэдрэмжүүдээ хуваалцах боломжтой сошиал платформ юм. Мөн мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авах, ярилцах боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн олон төрлийн сэтгэл зүйн сорил, тестүүд бөглөх, онлайн зөвлөгөө авах, цаашлаад өөртэйгөө ижил асуудалд орсон нэгэндээ тусалж, дэмжих боломжийг олгожээ.

Related posts

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН САНСРЫН НИСЭГЧДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ХСҮТ РОБОТООР МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛНЭ

УЛСЫН АВАРГА ТЭМЭЭЧНИЙ УДАМ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ТЭМЭЭЧИД