ЖИЛ БҮР НЭГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ БУЮУ 35 МЯНГАН ИРГЭН УЛААНБААТАРТ ШИЛЖИН ИРДЭГ/тоо баримт/

Stock foreign exchange or forex illustration with the world map, infographics and numbers. International finance, trade and economy concept.

Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын эдийн засаг 294, хүн ам нь 41, бүртгэлтэй аж ахуйн нэгж 183, нийслэлийн төсвийн орлого 722, төсвийн зарлага 754 хувиар нэмэгдэв. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой Сангийн яам, Улаанбаатар хотын хувьд цоо шинэ төсвийн жил болж байгаа билээ.

Улаанбаатар хотын энэ оны төсвийн орлогыг 1.6 их наяд төгрөгөөр баталсан нь 2010 оныхтой харьцуулахад 10 дахин нэмэгджээ. Харин өмнөх оныхоос 422 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь түүхэнд байгаагүй том төсөв аж.

Улаанбаатар хотод 1.5 сая хүн суурин амьдардаг. ДНБ нь 28 их наяд 187 тэрбум төгрөгөөс бүрддэг. 615 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэлтэй байдаг. 65 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Их дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 86, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76 хувь төвлөрч, нийт хадгаламжийн 81, ДНБ ий 65 хувийг нийслэл дангаараа эзэлж байна. Жил бүр нэг аймгийн дундаж хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн хотод шилжин ирж, 80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн, сүүлийн 5 жилд хотын хүн ам 5.6 хувиар нэмэгджээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Related posts

“МИМО-ТОЙ СТЕЙК АМТАЛГАА”  ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ТА СҮҮГЭЭ УУСАН УУ?

ГУТАЛ УРЛААЧ НЭМООЛ БРЭНД