“МИМО-ТОЙ СТЕЙК АМТАЛГАА”  ӨДӨРЛӨГ БОЛЛОО

 “Эйл Би Эйч Технологи” ХХК нь 2019 оноос мал амьтанд зориулсан МИМО ЭРДСИЙН нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Энэхүү эрдэс тэжээлийг малд өгснөөр тухайн малын ашиг шимийн үзүүлэлт маш өндөр болж байгаа юм.   

Тус хамт олон нь Монгол эрдэмтдийн олон жилийн судалгаа туршилтаар батлагдсан бүтээгдэхүүнийхээ үр дүнг үзэж  “мимо стейк амталгаа” өдөрлөгийг хамтрагч ААН-үүдтэйгээ нэгдэн зохион байгууллаа.

Монголчууд махны хэрэглээнийнхээ хувьд хэмжээ нь өндөр ч түүнээс авах ашигт эрдэс бодисын хувьд харьцангуй бага. Харин ийнхүү эрдэсжүүлж, гантиглуулсан мах нь хүний биед хамгийн ашигтай эрдэс бодисоор баяжигдсан, амт чанар ч сайтай байдаг.

Мимо амталгаат өдөрлөг нь цаашид уламжлал  болон хийгдэх юм. Ингэснээр амталгаа үр дүнгийн мэдээллээ хэрэглэгч, хамтрагчиддаа өгч бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулна гэдгээ зохион байгуулагчид хэлж байлаа.

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА