СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙ ЗАСЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжих “Нийтийн хөл бөмбөг” төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох гэж байна. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа. Нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Улаанбаатар хотын есөн дүүргийн аварга шалгаруулах “UB Cup” хөл бөмбөгийн тэмцээн, “Бүх оддын тоглолт”, хөл бөмбөгийн хэрэгсэл, материалын экспо, холбогдох байгууллагуудын танилцуулга, тайлан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй юм.

Эх сурвалж: https://www.ulaanbaatar.mn/news/16642

Related posts

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН САНСРЫН НИСЭГЧДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ХСҮТ РОБОТООР МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛНЭ

УЛСЫН АВАРГА ТЭМЭЭЧНИЙ УДАМ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ТЭМЭЭЧИД