ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР НАЙМ ХОНОГ АМАРНА

Засгийн газрын хуралдаанаар наадмын амралтын өдрүүдийг хэлэлцэж, зохицуулжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаа тул долоодугаар сарын 16, 17-ны өдрийн лхагва, пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ. Ингэснээр наадмын амралт долоодугаар сарын 10-наас эхэлж найм хоног амрах юм.

Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэсэн байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15” гэж зааж, эдгээр өдөр нийтээр амрахаар хуульчилсан байдаг.

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА