ДБЭТ-ИЙН ГОЦЛОЛ ДУУЧИН Э.АМАРТҮВШИНД АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Монголын сонгодог урлагийн дэг сургууль, чадвар, чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин  цол хүртээв.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол хүртсэн Э.Амартүвшин болон эцэг, эх, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь баяр хүргэж,  сайн сайхныг хүсэн ерөөв

Related posts

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН САНСРЫН НИСЭГЧДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ХСҮТ РОБОТООР МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛНЭ

УЛСЫН АВАРГА ТЭМЭЭЧНИЙ УДАМ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ТЭМЭЭЧИД