Ч.БАТБУЯН ГИМНАСТИКИЙН ДЭЛХИЙН ЦОМООС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Аэробик, гимнастикийн 33 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Япон улсын нийслэл Токио хотод боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн гимнастикч Ч.Батбуян өсвөрийн 15-17 насны ангилалд мөнгөн медаль хүртжээ.

Ч.Батбуян өмнө нь 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол 2018 онд ДАШТ-д 6 дугаар байрт шалгарсан юм. Мөн энэ жил Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

Ташрамд сонирхуулахад, Аэробик, гимнастикийн 33 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсаас олон улсын шүүгч Б.Оюун дэнсэлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Related posts

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН САНСРЫН НИСЭГЧДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ХСҮТ РОБОТООР МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛНЭ

УЛСЫН АВАРГА ТЭМЭЭЧНИЙ УДАМ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ТЭМЭЭЧИД