257
Аэробик, гимнастикийн 33 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Япон улсын нийслэл Токио хотод боллоо.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн гимнастикч Ч.Батбуян өсвөрийн 15-17 насны ангилалд мөнгөн медаль хүртжээ.
Ч.Батбуян өмнө нь 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол 2018 онд ДАШТ-д 6 дугаар байрт шалгарсан юм. Мөн энэ жил Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
Ташрамд сонирхуулахад, Аэробик, гимнастикийн 33 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсаас олон улсын шүүгч Б.Оюун дэнсэлсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг