“NASA” ОУСС РУУ ДАРААГИЙН БАГ БҮРЭЛДЭХҮҮНЭЭ ИЛГЭЭНЭ

ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Олон улсын сансрын станц руу /ОУСС/ дараагийн баг бүрэлдэхүүнээ “Crew Dragon” сансрын хөлгөөр энэ сарын 26-ны өдөр илгээхээр товложээ.

Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгийг “Falcon 9” пуужингаар хөөргөнө. Уг хөлгөөр сансрын станц руу “NASA”-гийн зургаа дахь багийг илгээх гэж буй нь энэ юм.

Энэхүү багийн бүрэлдэхүүнд “NASA”-гийн сансрын нисгэгчид болох Стивен Боуэн, Уоррен Хобург, мөн АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Алнеяди, ОХУ-ын “Роскосмос”-ын сансрын нисгэгч Андрей Федяев нар багтах ажээ.

“Crew-6” багийнхан сансар судлалын төвөөс хөөрснөөсөө хойш ойролцоогоор 23 цагийн дараа ОУСС-ын “Harmony” модульд залгагдана гэж “NASA” мэдээлжээ. Багийн гишүүд сансрын станц руу нисэхдээ бэлтгэн өнгөрсөн ням гаргаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай тусгаарлагдсан байна. 

Related posts

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН САНСРЫН НИСЭГЧДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ХСҮТ РОБОТООР МЭС ЗАСАЛ ХИЙЖ ЭХЭЛНЭ

УЛСЫН АВАРГА ТЭМЭЭЧНИЙ УДАМ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ТЭМЭЭЧИД