И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА

Монголчууд эртнээс нүүдэл суудалдаа хөсөг тэргийг ашиглаж ирсэн. Олон мянган жилийн үүх түүхийн доор энэ өв уламжлал өдгөө хүртэл уламжилж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд техникийн хэт хамаарал бүхий болж Монголчуудын гэх тодотголтой өв уламжлалууд мэр сэр устсаар байна. Өнгөрсөн улсын баяр наадмын үеэр “хүн тэрэг” хөллөсөн асуудал гарсан. Энэ үед бид “үндэсний уламжлалыг уландаа гишгэлээ” хэмээн хүмүүс ихэд уурссан. Гэхдээ үүний цаана таны мартсан уламжлалыг шог байдлаар сэргээн сануулсан байж ч магад юм. Бид мартаж болохгүй, өвлөн уламжлагч байх хэрэгтэй.

Төв аймгийн Эрдэнэ сумын малчин И.Баасанхүү болон Т.Буянжаргал нарын үхэр тэрэг хөллөж ирсэн тэрхүү өв уламжлалын талаар хийсэн сурвалжлагыг хүргэж байна. Хөдөөгийн эгэл атлаа амар амгалан байдал сэтгэл татам юм.

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

“MONGOLZ” ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ