ГЭРЭЭСЭЭ ГАРАХ БОЛОМЖГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД ОНЛАЙНААР ОРЛОГО ОЛЖ БАЙНА

“НАДАД АСУУЛТ БАЙНА” подкастын энэ дугаараар Momade virtual туслах агентлагийг үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг оролцож байна. Тэрээр хүүхдээ харах эсвэл гэрээсээ гарах боломжгүй эмэгтэйчүүдийг онлайнаар нэгтгэн, бизнесийн 7 салбарт баг болгон ажиллуулж байна. Ингэснээр гэрээсээ, онлайнаар өөрсдийн чаддаг ажлаа хийж цалинжихаас гадна мэдэхгүй зүйлээ бусдаасаа суралцах боломжийг бүрдүүлдэг байна.

Эдгээр боломжийг Momade virtual туслах агентлаг эмэгтэйчүүдэд олгож багйаа юм
1️⃣ Тухайн салбартаа цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санаачлан гаргах, нэвтрүүлэх, борлуулалт бүрээс нэмэлт орлого олох
2️⃣ Шинэ төсөл санаачлан хэрэгжүүлэх, шинэ бүтээл гаргах гэх мэт баг хамт олны тусламжтайгаар бүтээх шаардлагатай ажлуудад хамтран ажиллагсадтай болох
3️⃣ Нийгмийн сайн сайхны төлөөх ээжүүдийн хүрээллийг дэмжин ажиллах, карьерын өсөлт хөгжил, нийгэмд хүртээмжтэй мэргэжилтэн болох
4️⃣ Өөрийн үнэт цагийг үр бүтээлтэй, үнэ цэнэтэйгээр зарцуулж , Момэйд агентлагийн харилцагч байгууллагуудын бизнесийн өсөлтөнд хувь нэмрээ оруулах түүний хариуд мөн нэмэлт орлогын эх үүсвэрийг бий болгох
5️⃣ Момэйд академиар дамжуулан өөрийн мэддэг чаддаг бүхнээ бусдад зааж сургах, сургалт, бүтээлийн сан үүсгэх боломжтой, мөн түүнээс нэмэлт орлогын эх үүсвэр нэмэгдэнэ.

Related posts

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА

ДУУЧИН ЖУЛДЫЗ: БИД ЭНЭ ЕРТӨНЦ ДЭЭР ИРСЭН БАДАРЧИД

Б.БАТЦЭЦЭГ: БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, ХУУЛЬЧ, НЯГТЛАНГИЙН МЭРГЭЖИЛ ЗАХ ЗЭЭЛД ИЛҮҮДЭЛТЭЙ БАЙНА