ДИЗЕЛЬ ТҮЛШ, АИ-95 БЕНЗИН ЛИТР ТУТАМД 300 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРСАН

ОХУ-аас импортолж байгаа шатахууны хилийн үнэ буурсантай холбоотойгоор “Перовис”, “Шунхлай” тэргүүтэй импорлогчид өнөөдрөөс Дизель түлш, Аи-95 автобензиний үнийг литр тутамд 300 төгрөгөөр бууруулжээ.

Харин ШӨХТГ-ын хийсэн тооцооллоор Дизель түлш, Аи-95 шатахууны үнэ литр тутамд 445-500₮-р буух боломжтой тул нарийвчилсан тооцооллыг хийж, цаашид хяналт тавьж ажиллахаар болжээ.

Аи-92 автобензиний хувьд Засгийн газраас ОХУ-ын талтай хэлэлцээр хийж 2022 оны 12 дугаар сарыг дуустал гадаад зах зээлийн үнээс хямдаар 2390 төгрөгөөр нийлүүлж байгаа юм.

Мэдээллийн эх сурвалж: Монцаме

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА