МУ-ын АВАРГА О.ХАНГАЙ ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКИЙН 283.8М.КВ ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЛАА

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Монгол Улсын аварга О.Хангай нь “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн нэрэмжит шагналаараа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулахаар шийдвэрлэсэн юм.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник нь Монгол Улсын хэмжээнд хүүхдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангадаг лавлагаа шатлалын поликлиник бөгөөд өдөртөө 1000-1400 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, тэдгээр хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид зэрэг нийт 2000-2500 хүнд үйлчилдэг  юм.

Засварласан талбайг хүлээлгэн өгөх арга хэмжээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа, Улсын аварга О.Хангай, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи нар оролцов. Ингээд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник Олон улсын стандартад нийцсэн засвар, тохижилт хийсэн байрандаа үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ. 

Эх сурвалж: Монцамэ

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА