ОУ-ЫН КИНО КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛ, МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн “NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөллүүд, Монголын кино урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчид оролцсон хэлэлцүүлгийг Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монголын Кино Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах боломж, үүд хаалга Монгол уран бүтээлчдийн өмнө нээгдэж байгаа юм. Энэхүү арга хэмжээний үеэр олон улсын туршлагыг судлах, Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллааг хөгжүүлэх боломжуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА