ТУЯЛЗУУР СЭЛЭМЧДИЙН “НАМРЫН СОРИЛ” ТЭМЦЭЭН ЭНЭ НЯМ ГАРАГТ БОЛНО

Монголын туялзуур сэлэмний холбоо /МТСХ/-ны 2022-2023-оны улирлын тэмцээний нэг болох насанд хүрэгчдийн С-зэрэглэлийн “Намрын сорил” тэмцээн 10 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо болно.

Ташрамд дуулгахад, Азийн туялзуур сэлэмний  холбооны Ерөнхий Ассамблей 2022 оны 4 дүгээр сарын 3-нд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулсан бөгөөд тус хурлаар  АТСХ /FCA/-ны Үндсэн дүрмийг шинээр баталсан юм. Түүнчлэн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлаж, тэмцээн зохион байгуулах эрхийг санал хураалтаар шийдвэрлэсэн.

Энэ үеэр МТСХ-ноос 2023 Ази тивийн залуучуудын АШТ-ийг зохион байгуулах шалгаруулалтад оролцож, нийт гишүүдийн олонхийн саналыг авч уг тэмцээнийг өөрийн эх орондоо явуулах эрхийг авсан билээ. 

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА