ХЯТАДАД ХИЛИЙН ЧАНАДААС ИРЖ БУЙ ИРГЭДИЙГ ТУСГААРЛАХГҮЙ

Хятадын эрх баригчид ирэх сарын 8-ны өдрөөс эхлэн хилийн чанадаас ирж буй иргэдийг тусгаарлах журмаа цуцлахаар болсон талаараа даваа гаргийн орой мэдэгджээ.

Эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн “COVID-19”-тэй тэмцэх хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг гэнэт цуцалснаас хойш тус улсад халдварын тохиолдол эрс нэмэгдэх болоод байгаа юм.

2020 оны гуравдугаар сараас хойш Хятадад ирж буй бүх зорчигчид заавал тусгаарлагдах шаардлага тавьсаар ирсэн. Тусгаарлах хугацааг энэ зун гурван долоо хоногоос нэг долоо хоногт, өнгөрсөн сард таван хоногт хүргэж богиносгоод байв.

Харин “COVID-19”-ийг халдварт өвчний А ангиллаас шат бууруулан B ангилалд оруулах үеэс буюу нэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхлэх шинэ журмын дагуу хилийн чанадаас иргэдийг тусгаарлах шаардлагагүй болж байна. 

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА