ХЯТАДЫН “SUPER BRAIN” ШОУНД ОЮУН УХААНЫ АКАДЕМИЙН ТАМИРЧИД Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР НАР ӨНӨӨДӨР ӨРСӨЛДӨНӨ

Тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой Хятадын хамгийн олон үзэгчтэй “SUPER BRAIN” телевизийн шоу нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож байгаа билээ. Тэдний оролцсон дугаар өнөөдөр олон нийтэд цацагдана.

Тэдний өрсөлдөгчид:

1. “Super Brain” шоунд 3 удаа оролцон ялалт байгуулаад байсан “Тархины хаан” буюу “Brain King” хочтой Cheng Zhi Qiang,

2. 2022 оны Бүх Хятадын ой тогтоолтын АВАРГА, “Хийсвэр зураг” төрлийн Дэлхийн рекорд эзэмшигч Xu Yangran нар юм.

2016 онд “Super Brain” телевизийн шоу нэвтрүүлэгт Ой тогтоолтын спортын өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх маань оролцож гайхалтай ялалтыг байгуулж байсан.

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА