ДОРНОД: УНАХ ГЭЖ БАЙСАН ХҮҮХДИЙГ ТҮШСЭН 504 ДУГААРТАЙ ХҮҮ БОЛ “ДОРНЫН УНАГА” ГАЛЫН УНААЧ Б.БАТТӨГӨЛДӨР

Улсын наадмын хурдан азарганы уралдааны үеэр хажууд давхиж явсан хүүхдийг унах гэж байхад нь түшсэн 504 дугаартай хүү бол Дорнод аймгийн “Дорнын унага” галын унаач Б.Баттөгөлдөр юм. 

Тусч сайхан сэтгэлээрээ Монголын ард түмнийг огшоосон энэ хүү 13 настай. 

Б.Баттөгөлдөр хүүгийн унаж хурдлуулсан буурал азарга Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач, өмгөөлөгч Л.Батжавын хурдан буян. Буурал азарга Хүй мандлын дэнж хүртэл азарганы түрүүг хөтөлж давхисан. Барианд орох үеэр хажуу дэргэд нь давхиж байсан унаач хүү азарганаасаа унах гэж байхад нь Б.Баттөгөлдөр түшиж аван хэсэг хурд саарснаар 11-р байрт оржээ.

Related posts

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА

МОНГОЛ АВДАРТ ХАДГАЛАГДАХ МОНГОЛЧУУДЫН ӨВ СОЁЛ