“ПАРИС-2024” ОЛИМПЫН МОНГОЛЫН БАГИЙН АНХНЫ ЭРХИЙГ ОУХМ О.ЕСҮГЭН АВЛАА

Буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотноо үргэлжилж, 101 орны 1249 тамирчин өрсөлдөж байгаагийн дотор Монголын 16 мэргэн бууч багтаж байна.

Тус тэмцээнд ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авч, 587 оноогоор 11-р байрт бичигдлээ. 

Манай буудлагын тамирчдын хувьд аравдугаар сард БНСУ-д болох Азийн АШТ, ирэх оны нэгдүгээр сард Индонезид болох Азийн АШТ-ээс олимпын эрх авах боломжтой юм. 

“Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авсан О.Есүгэн “Токио-2020” олимпод оролцож байв.

эх сурвалж Монцамэ агентлаг

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА