ХОВД-УЛИАСТАЙГ ХОЛБОХ АВТО ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Ховд-Улиастайн хатуу хучилттай замын нэг хэсэг Дөргөн сумыг холбох 41 км автозамын барилгын ажлыг эхлүүллээ. Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд “Мянганы зам” анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байгаа юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ онд Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг эхлүүлнэ. ”Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэд, малчид аюулгүй, стандартад нийцсэн замаар саадгүй зорчих боломжтой болно.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 зорилтод Нутгийн зам хөтөлбөрийг тусгасан билээ. Авто замын салбар энэ онд 5045 км авто зам, 3056 урт метр гүүр барьж, 7 аймаг, 40 сум, хоёр хилийн боомтын хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөөд байгааг ЗТХЯ мэдээллээ. 

Related posts

ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.АНХЦЭЦЭГ ГУРАВ ДАХЬ ОЛИМПДОО ОРОЛЦОХ БОЛЗОЛ ХАНГАВ

УИХ-ЫН СОНГУУЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

“МИМО-ТОЙ СТЕЙК АМТАЛГАА”  ӨДӨРЛӨГ БОЛЛОО