ФОТО: ХОЙД АМЕРИКТ АЖИГЛАГДСАН НАРНЫ ХИРТЭЛТ

Даваа гарагт тохиосон Нарны бүтэн хиртэлтийг Мексик, АНУ, Канадад сая сая хүн ажиглалаа.  

Нарыг бүрхсэн Сарны сүүдэр эхлээд Номхон далайн гадаргуу дээр тусаж, дараа нь Мексикийн нутгийг дайран өнгөрчээ. 

Улмаар АНУ-ын хилийг дамнан Остин, Даллас хотууд зэрэг Техасын томоохон нутгийг харанхуй бүрхсэн байна. 

Нарны бүтэн хиртэлт ойролцоогоор 18 сар тутамд тохиодог боловч ихэвчлэн хүн ам суурьшдаггүй эсвэл алслагдсан бүс нутагт ажиглагддаг. Харин энэ удаа гурван улсын хэд хэдэн томоохон хотыг дайран өнгөрлөө.

Вашингтон болон Нью-Йорк хотуудын аль нь ч бүтэн хиртэлтийн зурваст багтаагүй боловч Нарны 90 орчим хувийг Сар бүрхсэн үзэгдлийг олон хүн гудамжнаас, тэнгэр баганадсан барилгуудаас харжээ.

Нарны хиртэлтийг харсан хүмүүсийн дийлэнх нь Нарны гадна талын бүрхүүл буюу титмийг харсан бөгөөд энэ нь ихэвчлэн Нарны хурц гэрлийн улмаас бидний нүдэнд үзэгддэггүй юм.

Хиртэлт Атлантын далайг дамнан дуусах үед гайхалтай үйл явдлыг хамгийн сүүлд Канадын иргэд ажиглажээ. 

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА