НЯРАЙН 5-7 ТӨРЛИЙН ЭМГЭГИЙГ ИЛРҮҮЛЭХ ОНОШИЛГООНЫ ТӨВИЙГ НЭЭЛЭЭ

Нярайн скрининг оношилгооны төвийг АШУҮИС-ийн төв эмнэлэгт энэ сарын 30-нд нээлээ. Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллах юм.

Олон улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж,, монгол хүний удмын санг эрүүл авч үлдэх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэхүү төвийн нээлтэд АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүмүүс оролцов. 

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА