193
Нярайн скрининг оношилгооны төвийг АШУҮИС-ийн төв эмнэлэгт энэ сарын 30-нд нээлээ. Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллах юм.
Олон улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж,, монгол хүний удмын санг эрүүл авч үлдэх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэхүү төвийн нээлтэд АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүмүүс оролцов.