БШУЯ: ЕБС-ИУД ИРЭХ ДОЛОО ХОНОГТ АМАРНА

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэлээ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх 7 хоног буюу 2 дугаар сарын 20-24-нд амарна. Энэ сарын 20-ны өдрийн хичээлийг энэ бямба гарагт буюу 18-ны өдөр нөхөж орно. Харин 2 дугаар сарын 24-ний баасан гаргийн хичээлийг дараагийн 7 хоногийнх нь бямба гараг буюу 3 дугаар сарын 4-ний өдөрт шилжүүлж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20,24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн хичээлийг 3 дугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэлээ.

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА