ТУРК УЛС РУУ 20 ШИРХЭГ МОНГОЛ ГЭР БОЛОН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ИЛГЭЭЛЭЭ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.2.7/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу БНТУ руу  5 тн махан нөөш,  1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг илгээлээ. Харин Арабын Бүгд Найрамдах Сири улс руу 5 тн махан нөөш,  1 тн лаа, 500 ширхэг хөнжлийг илгээхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.  Түүнчлэн МИАТ ТӨХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн байна.

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА