ШӨНИЙН АВТОБУС ЗУРГААН ЧИГЛЭЛД 22.00-02.00 ЦАГИЙН ХООРОНД ҮЙЛЧИЛНЭ

Улаанбаатар хотын иргэд шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэхээр шөнийн тээврийн үйлчилгээг өчигдөрөөс эхлүүлээд байна.

Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобусууд 22.00-02.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм. Тодруулбал,

• ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”

• ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”

• ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”

• ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”

• ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”

• ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилнэ.

Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй. 

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА