134
Улаанбаатар хотын иргэд шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэхээр шөнийн тээврийн үйлчилгээг өчигдөрөөс эхлүүлээд байна.
Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобусууд 22.00-02.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм. Тодруулбал,
• ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”
• ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
• ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”
• ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”
• ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”
• ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилнэ.
Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй.