КАЗАХСТАНЫ РЕППЕР ХАЛИБЫН МОНГОЛД ХИЙХ ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР 2 САЯ ТӨГРӨГ БОЛНО

“Медина”, “Созвездие ангела”, “Лейла” зэрэг дуугаараа монголчуудын танил болсон Казахстаны шилдэг реппер, артист Халиб ирэх наймдугаар сарын 17-нд Монголд бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Энэ удаад тэрбээр өөрийн амьд хөгжмийн баг, гэрэлтүүлэг, хөгжим, лед инженерийн багийнхантайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх нь ээ. “Шоппи Парк”-т болох уг тоглолтыг “ДиДи энтертайнмент” зохион байгуулж байгаа юм. Тоглолтын хүрээнд 10000 м2 талбайг зүлэгжүүлэх, хоёр ширхэг супер вип бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.  Тоглолт болох “Шоппи Парк” өглөөний 10:00 цагт үүдээ нээх бөгөөд бүтэн өдрийн турш тусгай эвентүүд зохион байгуулна. Энгийн тасалбар 109900 төгрөгийн үнэтэй бол вип тасалбар хоёр сая төгрөг ажээ. 

Related posts

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮЛЭН АВЛАА

И.БААСАНХҮҮ: ХӨСӨГ ТЭРЭГНИЙ УЛАМЖЛАЛЫГ АЛДМААРГҮЙ БАЙНА