128
“Медина”, “Созвездие ангела”, “Лейла” зэрэг дуугаараа монголчуудын танил болсон Казахстаны шилдэг реппер, артист Халиб ирэх наймдугаар сарын 17-нд Монголд бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Энэ удаад тэрбээр өөрийн амьд хөгжмийн баг, гэрэлтүүлэг, хөгжим, лед инженерийн багийнхантайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх нь ээ. “Шоппи Парк”-т болох уг тоглолтыг “ДиДи энтертайнмент” зохион байгуулж байгаа юм. Тоглолтын хүрээнд 10000 м2 талбайг зүлэгжүүлэх, хоёр ширхэг супер вип бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Тоглолт болох “Шоппи Парк” өглөөний 10:00 цагт үүдээ нээх бөгөөд бүтэн өдрийн турш тусгай эвентүүд зохион байгуулна. Энгийн тасалбар 109900 төгрөгийн үнэтэй бол вип тасалбар хоёр сая төгрөг ажээ.