403
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.2.7/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу БНТУ руу 5 тн махан нөөш, 1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг илгээлээ. Харин Арабын Бүгд Найрамдах Сири улс руу 5 тн махан нөөш, 1 тн лаа, 500 ширхэг хөнжлийг илгээхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Түүнчлэн МИАТ ТӨХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн байна.