Хариулт нь хиймэл оюун ухаанд байж магадгүй л юм.
Нүүр таних технологи нь гар утас болон аюулгүйн төхөөрөмж гэх мэт бүх зүйлд хэрэглэн маш хурдацтай хөгжиж ашиглагдсаар байна. Удахгүй үүний гол хэрэглэгч нь зөвхөн хүн биш, амьтанд хүртэл ашиглахаар судалгаа хийгдээд явж байгаа. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухааныг ашиглан амьтдын сэтгэл хөдлөлийг мэдэх судалгаа юм. Амьтдын нүүрний хувирлын талаарх судалгаа нь ихэнхдээ нохой, морь гэх мэт рүү чиглэгдсэн байдаг. Харин дээр судалгаа нь фирмийн гахай руу чиглэгдэж байгаагаараа онцлогтой. Гахайн үйлдвэрийн ердийн ферм цөөхөн ажилчидтай бөгөөд тэд хэдэн зуун, эсвэл бүр хэдэн мянган гахайнуудад хяналт тавьж ажилладаг. Английн Их сургуулийн судлаачид гахайн сэтгэл хөдлөлийг таних уг технологийг фермийн ажилчид гахайн өвчин эмгэг, гэмтэл бэртэл зэргийг амархан танихад туслах зорилгоор ашиглаж болно хэмээн үзэж байна. Хэрэв хиймэл оюун ухаан гахайнуудын нүүрийг тогтмол сканнердаж, стресст орсон амьтдыг ажилчдад сэрэмжлүүлж чадвал хурдан арга хэмжээ авч, эмчилгээ нь ч хурдан хугацаанд хийгдэх боломжтой юм. Уг технологи хэзээ нэгэн цагт гахайнуудын “аз жаргал” -ыг илрүүлэх түвшинд хүртэл хөгжих ч боломжтой.