Өндөр бүтээмжтэй байхын тулд нэгдүгээрт: Үр дүнд хүртлээ ямар ч өршөөлгүй бай Та юу хийх гэж байгаа вэ? Юу бүтээх гэж байгаа юм? Ямар үр дүнд хүрэх гэж байгаа юм? гэхийн оронд завгүй завгүй завгүй байна л гээд гүйгээд байдаг. Завгүй байна гэдэг залхуурлын өөр нэг хувилбар гэж би боддог. Завгүй л гэж байвал та бүтээлч биш байнаа л гэсэн үг. Календараа элдвийн юмаар дүүргэснээр үр дүнг бүтээж байна гэсэн үг биш. Яг л ус цалгиулж байгаатай утга нэг. Энэ нь сэлж байгаа гэсэн үг биш. 80/20 дүрмийг бий болгоод хэрэгжүүл Зөвхөн 20% нь л 80%-ийн үр дүнд хүрэхэд нөлөөлдөг. Тэгэхээр та байн байн -За би хамгийн чухал 20%-иа хийж байна уу? Эсвэл энэ 80%-ийн цагийг дэмий үрээд байна уу? гэх мэтээр бодож эхлэх байх. Үнэндээ энэ бодол тийм ч ач холбогдолтой зүйл биш юм. 2. Цаг төлөвлөлт гэдэг нь өөрийгөө удирдана гэсэн юм Цаг төлөвлөлт бол өөрийгөө л удирдах явдал юм. Тэрнээс цагийг удирдах тухай биш, энэ бол өөрсдийгөө удирдах тухай ойлголт юм. Өөрийнхөө давуу талуудаа, сэтгэл хөдлөлөө удирдана гэсэн үг. 3.Дуусгах цаг гарга Дуусгах цаг. Зорилгынхоо төлөө ажиллаж байхдаа “-Би энэ ажлыг хийж дуустал зогсохгүй” гэж өөртөө хэлж бай. Хэрвээ та дээд зэргийн бүтээмжтэй байхыг хүсвэл, хамгийн бага хугацаанд хамгийн их үр дүнд хүрэх хэрэгтэй. Ажлаа хурдан хийж сурахад суралц. Тэгээд маш хурдан хийж дуусга. 4. Хийх ажлын жагсаалт Өглөө босоод би юу хийх вэ? гэж өөрөөсөө хэдэн мянган удаа асууж байсан байх. Өнөөдөр юу хийх вэ? Яагаад үүнийг хийж байгаа юм? Үнэндээ энэ хийх зүйлийн жагсаалтан дээр байгаа зүйлүүдийг хийх шаардлагагүй л байсан шүү дээ. Ийм зүйл надад хэрэггүй гэх мэтээр асууж байсан л биздээ. Баахан юм жагсааж биччихээд цагтаа амжихгүй түүнээсээ болж уурлаж бухимдан хүчээр шахуу хийж байна уу? Цаг хугацааг биш өөрийгөө удирдаж сур гэж хэлмээр байна. 5. Таван том зүйл Яг одоо хамгийн тохиромжтой цаг нь мөн үү? Би яагаад үүнийг хийж байгаа юм? Энэ ажлын төгсгөл нь ямар байх вэ? За тэгэхээр гэрийнхэнтэй хамтдаа байснаар хамгийн сайхан цаг хугацааг өнгөрүүлнэ. Аз жаргал, баяр баяслын дээдийг тэндээс авна. Энэ бол хамгийн том өгөөж нь байх болно.. Би фитнесс дээрээ нэг цаг байвал илүү хүчирхэг, өвчингүй, эрч хүчтэй болно. Фитнесийн үйлдлийн өгөөж нь энэ. Нэлээн хэдэн жилийн өмнө би баахан хийх зүйлсийн жагсаалт гаргадаг байлаа. Шалтгаан нь би өөрийнхөө сул дорой байдлыг хянаж, бүх зүйлд боловсорсон төгс хүн байхыг хүссэн. Миний хийх зүйлсийн дараалал одоогийнхоор бол магадгүй Word-ын 5 хуудас янз бүрийн зүйлүүд л байсан. Тухайн үед надад сайхан санагддаг байсан. Тэгээд тэд нарыг бүгдийг хийчихээд дундуур нь зурах бүртээ сайхан мэдрэмж авдаг байлаа. Та хэдэн удаа төлөвлөсөн ажлынхаа ард гарчихаад сайхан мэдрэмж авч байсан бэ? Нэг жилийн дотор 6 оронтой тоо юу? Хэрвээ тийм бол асуудал шүү. Би хийх зүйлсийн жагсаалт гаргах байдлаа өөрчилж зарим нэг хүмүүсийн хийдэг аргаас суралцсан.Тэр хүмүүсийнх миний жагсаалтаас маш маш богино байсан. Харин одоо ТОМ 5 гэж нэрлэгдэх аргыг ашигладаг. Энэ бол та өдөр болгон 5 том зүйлийг хэрэгжүүлнэ гэсэн үг. Том зүйл шүү. Тэр 5 зүйлээ заавал биелүүлнэ гэж үзэх хэрэгтэй. 6. Тухайн өдөртөө ажлаа дуусга Төлөвлөсөн бол дуусга.За яахав гэж ганцхан удаа гээд хэдэн удаа хойшлогдохыг бүү мэд. Тийм учраас та хийхээр төлөвлөсөн л бол эцсийг нь үз. Ард нь гар. 7. Таны үйлдэл зорилгодоо хүрэхэд чинь нөлөөлж байна уу? гэж асуу Юунд анхаарах ёстой вэ?гэж өөрөөсөө асуу Зорилгодоо хүрэхэд нөлөөлж байна уу? Миний хүсч байгаа зүйл рүү ойртож байна уу? Намайг мөнгөтэй болгож байна уу? Гэр бүлд маань ямар ашигтай вэ? Надад аз жаргал өгч байна уу? Намайг баян болгож байна уу? гэж өөрөөсөө асуу Энэ бол бүтээмжтэй бх 7дадал блаа танд амжилт хүсье …
404