ЭХЛЭЛ БИЗНЕС АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮСИЙН 10 ДАДАЛ, ЗУРШИЛ

АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮСИЙН 10 ДАДАЛ, ЗУРШИЛ

by admin

Зарим хүмүүс яагаад бусдаасаа илүү амжилттай байдаг вэ? Та ирээдүйгээ ямар байхыг  шийдэж чадахгүй ч өөрийнхөө зуршлыг бүтээснээр ирээдүйгээ өөрчлөх боломжтой.

Хэн ч нэг өдрийн дотор амжилтанд хүрч эсвэл нэг өдрийн дотор бүтэлгүйтдэггүй. Амжилт гэдэг бол өдөр бүр дахин дахин давтан гаргасан хүчин  чармайлтын үндсэн дээр бий болдог зүйл.

Тиймээс амжилтанд хүрсэн хүмүүсийн амьдралдаа мөрдлөг болгодог зарим зуршлуудын талаар зөвлөе.

1.Амьдралдаа 100% хариуцлагатай хандах

Хэрвээ таны төлөвлөсөн бүхэн нураад, бүтэлгүйтээд, маш олон удаагийн уналтаасаа болоод эргэн тойрныхоо зүйлсүүдийг буруутгасаар байна уу? Таны хандлага ямар байна вэ? “Бензиний үнэ өндөр байна, төрийн удирдлагууд нь, 76 нь болохгүй байна, эдийн засаг муу байна, хэрэглэгчид мөнгөгүй байна…” гэх мэтээр эргэн тойрноо буруутгаж байвал энэ бүхний эхлэл нь зөвхөн тантай л холбоотой. Таны сонголт гэдгийг эргэн нэг харахад гэмгүй. Өөрөөр хэлбэл та л энэ бизнесийг эхлүүлсэн. Та хамтрагчаа сонгосон. Та цаг хугацаагаа зориулсан. Бүх шийдвэрүүдийг та гаргасан. Юу болохыг та сонгоод үйлдэл хийсэн. Тийм болохоор өөрийнхөө амьдралд 100% хариуцлагатай хандаж сурах хэрэгтэй.

2. Юу хүсэж байгаагаа мэдэх

Ихэнх хүмүүс хүсэж байгаа зүйлээ авч чаддаггүй. Учир нь тэд юу хүсэж байгаагаа ч мэддэггүй. Өөрийнхөө мөрөөддөг зүйлийг төсөөл. Түүнийг авахын тулд үйлдэл гарга. Улаан өнгийн спорт машин мөрөөдөж байна уу? Тэгвэл түүнийг хүсэх хэрэгтэй. Өөрийгөө идэвхижүүлэх ямар нэгэн зүйлтэй байхыг илүүд үз. Дараа нь мөрөөдлөө томруулах нь зүйтэй. Юу хүсэж байгаагаа тодорхойлох нь маш чухал.

3.  Боломжтой гэдэгт итгэ

Бусдад биш зөвхөн таны хувьд боломжтой гээд итгэчих. Улаан өнгийн спорт машиныг унаад явж байна гэдэгт итгэ. Анхаарлаа “боломжтой” гэдэг рүү чиглүүлвэл энэ тийм ч  холын зүйл биш. Напелион Хилл “бодож, баяжих” гэдэг номондоо оюун ухаандаа “би хүрч чадна” гэж итгэвэл энэ нь үнэхээр боломжтой зүйл хэмээн өгүүлсэн байдаг. 

4.Амжилтыг төсөөлөх 

Хамгийн алдартай хүмүүс амжилтаа төсөөлдөг. Би хийчихлээ. Зорилго минь 100% хариуцлагатай байсны үндсэн дээр биеллээ оллоо гээд төсөөлөхөд л болно. Авахыг хүссэн спорт машиныхаа зургийг “Мөрөөдлийн самбар” дээрээ наагаад бүх зүйлийг нь төсөөл. Унаад явж байна, суудлын бүрээс, салон, үнэр гээд бүгдийг нь төсөөл. Өдөр бүр төсөөлснөөр хэзээ нэг өдөр ирэх л болно. Яг үүн шиг амжилтаа ч мөн адил төсөөлөх хэрэгтэй. 

5. Яг амжилтанд хүрчихсэн юм шиг жүжиглэх

Спорт машин байхгүй ч “…Хараач энэ миний машин. Суу л даа…” гэж найзууддаа хэл. Байхгүй хоосон зүйлийг миний машин гэж хэлэх жаахан тэнэг л харагдах байх. Гэхдээ ингэж өөртөө дуудсанаар үр дүн нь аль хэдийн бий болчихсон. Төсөөлөөд, үйлдээд аль хэдийн хийгдсэн ажил мэт бодох хэрэгтэй.Аль хэдийн авчихсан гэж бод.

6. Амжилтанд хүрсэн хүмүүс үнэ нь төлөхөд бэлэн байдаг 

Ямар нэг зүйлийг мөрөөдөж түүнд итгэснийхээ дараагаар өртөг төлөхөд бэлэн байх хэрэгтэй болно. Машины жишээн дээр бол бага багаар хадгаламж үүсгээд авч болно. Харин өөрийн хараа зорилгын төлөө үнэ, хөлс төлөх нь зайлшгүй. Тэгэхээр амжилтын төлөө юунд хөрөнгө оруулалт хийх вэ? Юунаас татгалзаж, юуг золиослох вэ? Гэж өөрөөсөө асуу. Бүх зүйлд солилцоо байдаг. 

7. Айдас мэдэрч байсан ч хий.

Ихэнх хүмүүс амжилтанд хүрсэн  хүмүүст айдас байдаггүй гэж боддог. Мэдээж айдас, эргэлзээ байгаа. Мэдээж зарим шийдвэрийг гаргахдаа тэд айдаг. Гол ялгаа нь айдас тэдгээр хүмүүсийг зогсоодоггүй. Айдас юу хийх, хийхгүй байхыг заахыг зөвшөөрдөггүй. Зүгээр л хийдэг. Хаа ч байсан, юу ч болсон тууштайгаар үргэлжлүүлэн хий. 

8. Ментор буюу зөвлөгчийг хайж олох

Амжилт олж чадаагүй хүмүүс ихэнхдээ маш том “эго”-той байдаг.  Эго бол таны найз биш. Эго таныг устгаж байдаг. Хувийн “эго”-г хойш тавиад зөвлөгч хайж эхэл. Ментортой болсны дараагаар амьдрал, бизнес чинь бүрэн өөрчлөгдөх болно. Та бүхнийг мэдэгч биш. Бүгдийг мэддэг байх ч албагүй. Гэхдээ бага багаар суралцах хэрэгтэй. Бага багаар ухамсарлах хэрэгтэй.  

9.Амжилтанд хүрсэн хүмүүс урам зоригтой байдаг.

Та анзаарсан бол өндөр орлоготой хүмүүс их энергитэй байдаг. Харин орлого багатай хүмүүс бага энергитэй байдаг. Тэд юу ч хийж чадахгүй. Тэдэнд амьдрах чадвар, энерги дутагдаж байдаг. Аливааг урам зориг, тэсвэр тэвчээрээр хийдэг. Хэрвээ та ямар нэгэн зүйлд тэвчээр, урам зоригтойгоор хандахгүй бол яаж амжилтанд хүрэх юм? 

10.Амжилтанд хүрсэн хүмүүс үргэлж сайжруулдаг

Амжилтанд хүрсэн хүмүүс ментороо хайж олдог. Тэд бас хийж байгаагаа үргэлж сайжруулдаг. Тэд өөрийнхөө хамгийн шилдэг, сайн хувилбараар бүх зүйлээ  дээшлүүлдэг. Эрүүл хооллолттой бол нэмж дасгал хийдэг. Тогооч бол шинэ жор сурах гэх мэтээр мэдлэгээ, ур чадвараа улам тэлдэг. 

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00