ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ АРДЫН ЖҮЖИГЧИН П.ЦЭРЭНДАГВА, Н.СУВД НАРТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ОЛГОВ

АРДЫН ЖҮЖИГЧИН П.ЦЭРЭНДАГВА, Н.СУВД НАРТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ОЛГОВ

by admin

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

  • “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 шахам дүрийг урлан бүтээж, театр, кино урлагт өөрийн орон зай, өнгө төрх, бүтээл туурвилын арга барил бий болгож, ахмад үеэ залгамжлан, өөрийн үеийнхнээ манлайлж, залуу үеэ үлгэрлэн хөдөлмөрлөж, театр болон драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва,
  • “Гамлет” жүжгийн Офелия, “Атга нөж” жүжгийн Өүлэн эх, “Мандухай цэцэн хатан” киноны Мандухай тэргүүтэй тайз, дэлгэцийн 100 гаруй дүрийг урлан бүтээхийн зэрэгцээ театрын удирдлага, зохион байгуулалт, урын сангийн бодлогыг оновчтой удирдан тодорхойлж, тайз, дэлгэцийн урлагийн залгамж халаа, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, ард түмнээ соён гэгээрүүлэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Намсрайн Сувднарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

“Кихот ноён” жүжгийн Кихот ноён, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хавт Хасар тэргүүтэй ард түмний зүрх, сэтгэлд хоногшин үлдсэн тайз, дэлгэцийн 200 орчим өвөрмөц дүрийг жүжигчний бие, хэл, сэтгэхүйн нэгдлээр урлан бүтээхийн зэрэгцээ залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Бэх-Очирын Жаргалсайхан,

Соёл, урлагийн салбарт ухамсарт амьдралаа зориулж, тайз, дэлгэцийн олон арван бүтээлд тоглон, гол болон туслах дүрүүдээ ард түмний сэтгэлд хоногштол амилуулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Кино урлагийн дээд сургуулийн багш Далхсүрэнгийн Гүрсэд,

Нийслэл болон орон нутгийн театруудад туслах найруулагчаас найруулагч, дарга хүртэл үр бүтээлтэй ажиллахдаа үндсэн бүрэлдэхүүнийг мэргэжүүлж, сургаж бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын Соёлын төвийн дарга асан Батмөнхийн Мушка,

АРДЫН ЗУРААЧ ЦОЛООР:
  • Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Чимэддорж,
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн Гаадангийн Дунбүрээ нарыг шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Гочоодоржийн Амгаланбаатар,
  • Улсын драмын эрдмийн театрын туслах балетмейстер, нотны редактор Аюурзанын Батдэлгэр,
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Алтангэрэлийн Батхүү,
  • Монгол цэргийн “Алтан үе” чуулгын гоцлол дуучин Дэлгэрийн Баянмөнх,
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан,
  • Дайчин алдар” чуулгын бүжигчин Борын Дашзэвэг,
  • Монгол Улсын Консерваторийн зөвлөх багш, дэд профессор Пунцагийн Доржпагам,
  • Монголын Хүүхдийн ордны төгөлдөр хуурын багш Баяндалайн Уушанз,
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Үндэсний номын сангийн номын санч, мэдээллийн ажилтан Дэмэдийн Бямбасүрэн,
  • Үндэсний номын сангийн гэрээт ажилтан Оросоогийн Цацрал,
  • Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа төв” ТББ-ын тэргүүн Задийн Цэнгэлсайхан,
  • “Парагон медиа” ХХК-ийн зөвлөх, найруулагч Бүдрагчаагийн Чимэддорж
МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • СУИС-ийн багш, Уран сайхны удирдагч Дашдоржийн Ариунболд,
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Мягмарын Бирваа,
  • Чөлөөт уран бүтээлч /Үндэсний урлагийн их театрын дэд захирал асан/ Наваанжанцангийн Болд,
  • “Чингис хаан” хамтлагийн хөгжмийн найруулагч, хөгжимчин, дуучин Равсалын Ганбаатар,
  • “Айзам” хамтлагийн соль гитарчин, хамтлагийн ахлагч Дашнямын Ганболд,
  • Улсын драмын эрдмийн театрын ерөнхий зураач Түдэвдоржийн Ганхуяг,
  • Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын багш Намсрайн Ганчимэг,
  • Монголын Урчуудын эвлэлийн хорооны зураач, чөлөөт уран бүтээлч Банзрагчийн Дашням,
  • “Шинэ цирк” төвийн тэргүүн Дондогийн Зоригт,
  • Монгол Улсын Консерваторийн найрал дууны багш, удирдаач Дашзэвэгийн Нандинцэцэг,
  • “Циркус Монголиа Хадгаа” циркийн дасгалжуулагч багш Батчулууны Оюун,
  • Ардын дуу бүжгийн чуулгын “Хан Хэнтий” чуулгын Уран сайхны удирдагч, бүжиг дэглээч Цэндийн Оюунбаатар,
  • Улсын драмын эрдмийн театрын найруулагч Чимэддоржийн Түвшин,
  • Монгол Улсын Консерваторийн зөвлөх багш Лувсанноровын Эрдэнэчимэг,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, Соёлын гавьяат зүтгэлтэн Чойжилжавын Дамбажав,
  • Улсын драмын эрдмийн театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дарамсэдийн Цэрэнсамбуу,
  • “Эдип хаан”, “Цахилж яваа гөрөөс” тэргүүтэй тайз, дэлгэцийн 100 орчим бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн жүжигчин Жамсранжавын Пүрэвдорж,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Улаанбаатар төмөр замын дуу бүжгийн чуулгын дарга Дондогнямын Бямбажав,
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн эрхлэгч Доржпаламын Дашлонжид,
  • Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, шинжээч Цамбын Жаргалсайхан,
  • Улсын драмын эрдмийн театрын гэрлийн оператор Равдансүрэнгийн Мөнхцэцэг,
  • Кино урлагийн дээд сургуулийн ур чадварын багш асан Одонгийн Нямдаваа,
  • Монголын циркчдын холбооны чөлөөт уран бүтээлч Нацагдоржийн Нямсүрэн,
  • БХБЯ-ны дэргэдэх Архитектур, хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Зундуйн Оюунбилэг,
  • Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Оюунбадамын Сундуй,
  • Монголын Урчуудын эвлэлийн зураач Чүлтэмийн Болдбаатар,
  • Монгол Улсын Консерваторийн концертмейстер багш Батбилэгийн Бат-Эрдэнэ,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Нэргүйн Баярмаа,
  • “Нюанс” хамтлагийн дуучин Мягмаржавын Боргилчулуун,
  • Соёлын яамны Соёлын өвийн газрын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах шинжээчЖамбалдоржийн Мяндас,
  • Соёлын яамны салбар эдийн засаг, төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээчЧардагийн Энхтуяа,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Минжбадгарын Тогтохжаргалыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урлаг, соёлын зүтгэлтэн, уран бүтээлчдэд баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэв. Тэрбээр “Аливаа улс орны хөгжил, дэвшлийг тодорхойлдог нэг шалгуур бол тухайн улсын соёл, урлаг. Ард түмнээ соён гэгээрүүлэгч, оюун санааны охь манлай болсон уран бүтээлчид, бүтээлээс нь иргэд суралцан, үлгэр дуурайлал, урам зориг, ухаарал авч, ирээдүй хойчоо төсөөлөн харж байдаг” гэлээ.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00