Хүүхэд бүрт зүрхний чин хүсэл бий. Нийгмийн олон хүчин зүйлээс /амьдралын түвшин, өнчрөл, эрүүл мэндийн асуудал/ хамаарч хүүхдийн хүсэл, сонирхол хязгаарлагддаг. Гэхдээ энэ бүхнийг даван туулж, хязгаарлагдмал байдлын цаана сайхан ирээдүй тэднийг хүлээж буйг тэдэнд ойлгуулахыг хамгийн ихээр хүсэж байна. Нөгөө талаас нийгэм, томчууд, эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдүүдийг эрүүл аюулгүй амьдарч, суралцах нөхцлөөр хангах хамгийн чухал үүргийг хүлээдэг. Энэ үүргээ ч хамтдаа “бүрэн” биелүүлдэг байцгаая хэмээн уриалж байна.
Энэ хүрээнд Show Mongolia Digital Media-аас хүүхдийн боловсрол, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэн ажилладаг байгууллагуудын дуу хоолойг олон нийтэд хүргэх, тэдний туршлага зөвлөмжийг олон нийтэд хүргэхийг зорьж энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь амьдрах орчин таатай бус, өрх толгойлсон, хотоос зайдуу амьдардаг зорилтот бүлгийн хүүхдэд нэг өдрийг дурсамжтай, өөдрөг, эерэг хүрээлэлд өнгөрөөх, тэдэнд урам өгөх, багачуудад урлагийн үзүүлбэр үзүүлэх, музейн жижиг аялал хийлээ. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд мэдээлэл, зөвлөгөөг эцэг эх, хүүхдүүдэд өгсөн юм. Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хүүхдийн тусламжийн утас 108 төв болон Монголын театрын музей, Байгалийн түүхийн музей болон Монголын уран зургийн галлерей хамтран уг үйл ажиллагаанд үнэтэй хув нэмэр оруулсан юм. Мөн VIP ZONE AUTO CLUB-ын хамт олон Show Mongolia Digital Media-аас зохион байгуулж байгаа сайн үйлсийн аянуудад идэвхитэй оролцож, бусдын төлөө чин сэтгэлээр туслаж дэмжин оролцдог.
“Show Mongolia Digital Media” нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөн хүүхэд хамгааллын олон талт үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Цаашид энэ тал дээр эерэг контентоор дамжуулан эерэг мэдээллийг хүргэсээр байх болно.