Хүмүүс балар цагаас өнөөг хүртэл хөдөлмөр хөнгөвчлөх зорилгоор төрөл бүрийн техник, хэрэгслийг бүтээсээр ирсэн. Он цаг хугацаа хойшлох тусам тэдгээр нь улам сайжирч төгс болсны нэгэн жишээ бол РОБОТУУД. Түүнийг киноноос л мэдэхээс бидний амьдралтай зэрэгцэн оршино гэж хэн ч тааварлаагүй бизээ. Роботууд улам хөгжин, оюун ухаантай болж эсрэгээрээ хүн төрөлхтний эсрэг дайсагнаж буй олон кино, уран бүтээлийг та бид үздэг. Үнэхээр хүн төрөлхтний эсрэг дайтах үгүйг таны төсөөлөн бодох чадварт үлдээе. Харин одоо өнгөрснөөс өдгөө хүртэлх дэлхийн түүхэн дэх роботуудын хөгжил хэрхэн явагдсаныг харцгаая.
1939 Электро Спарко хоёр /Elektro the Moto-Man, Little Dog Sparko/

АНУ-ын Охайо мужид үйлдвэрлэгдсэн бөгөөд 2,1м өндөртэй, 120кг жинтэй. Ойролцоогоор 700гаруй үгийн сантай бөгөөд ярьж, хөдлөхөөс гадна шаар үлээх, тамхи татах зэрэг үйлдлүүдийг хийдэг байжээ. Түүний нохой Спарко нь эзэндээ эрхэлж, хуцаж, сүүлээ шарвуулах чадвартай бүтээгджээ.
Электро Спарко хоёрыг бүтээсэн эрдэмтэн бол Ж.М.Барретт юм.
- 1961 он Unimate 1900
Үйлдвэрлэлийн зориулалтаар бүтээгдсэн анхны робот. Америкийн зохион бүтээгч Жорж Деволын 1954 онд патентлагдсан (1961 онд олгогдсон) механик гарны загвараас боловсруулсан Unimate нь Роботын Эцэг Жозеф Энгельбергерийн алсын хараатай, ажил хэрэгч байдлын үр дүнд энэхүү робот бий болжээ.
- 1966 он Шэйки
Бага зэргийн хиймэл оюун ухаан бүхий энэхүү робот нь эргэн тойрноо харж тойрон яв чаддаг. Шейкийг Стэнфордын Судалгааны Хүрээлэнгийн Хиймэл оюун ухааны төвд (одоо SRI International гэж нэрлэдэг) хөгжүүлж байсан. 1970-аад онд үүнийг “анхны цахилгаан хүн” хэмээн бичсэн байдаг.
1999-2000 он Айбо Асима хоёр
Японы Sony компани АЙБО хэмээх хүнтэй харилцдаг, орчноосоо суралцдаг робот нохой бүтээв. Дараа жил нь Японы Honda компани хүн шиг робот алхаж шатаар гарч, чиглэлээ өөрчилж чаддаг АСИМО роботыг танилцуулж байжээ.
2004 он Оппортюнити ба Спирит сарнаа явагч
НАСА-ийн бүтээсэн эдгээр геологич робот Ангараг гараг дээр газарджээ. Хэзээ нэгэн цагт тус гараг дээр амьдрах нөхцөл байсан эсэхийг шинжиж, гадаргуу дээр нь олон км явж байжээ.
2005 он Робот машин
Фолксваген загварын машиныг өөрчлөн Стэнли хэмээх өөрийгөө жолоодогч робот машин бүтээсэн нь АНУ-д болсон робот машинуудын 212км урт уралдаанд бусад 22өрсөлдөгчөө хол хаян түрүүлэв. Энэ уралдаан ирээдүйд илүү сайн робот машин бүтээх сонирхлыг өдөөх зорилготой юм. 2012 он Бакстер Үйлдвэрлэлийн зориулалттай энэ роботыг ямар ч үйлдэл хийлгүүлэхээр програмчилж болно. Заасан хөдөлгөөнийг цээжилдэг. Хэн ч програмчлах боломжтой.
2017 он иргэн София
София бол Хонконг дахь Hanson Robotics компанийн бүтээсэн хүн дүрст робот юм. Софияаг 2016 оны 2-р сарын 14-нд идэвхжүүлсэн. АНУ-ын Техас, Остин хотод 2016 оны 3-р сарын дундуур South by Southwest Festival (SXSW) -д анхны олон нийтийн өмнө гарч ирэв. Саудын Араб София хэмээх хүн төст роботод иргэншил олгов. София ойр зуурын үгээр ярихаас гадна 60гаруй нүүрний хувирлыг үзүүлж чадна.
2017 он Жибо
Дэлхийн анхны сошиал робот Жибо худалдаанд гарав. Нүүр царай хоолой таньдаг технологийн ачаар Жибо 16 хүртэлх хүнийг тогтоож чадна. Хүний яриаг сонсох үед бүсэлхийгээр нь цэнхэр тойрог гэрэлтдэг.
Акробат эргэдэг робот
Хоёр хөл дээрээ явдаг хүн төст робот бүтээх асар хэцүү ажил хэдий ч АНУ-ын роботын Бостон Динамик компани Атлас хэмээх робот хойшоо акробат эргэж байгаа бичлэг цацсан нь роботын хөдөлгөөнд шинэ дэвшил гарсныг тунхаглаж байв.