ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ “ЭТГЭЭД” УСК ӨНГӨ ДҮРСЛЭЛ, ДУУ ХӨГЖИМ, ЖҮЖИГЧДИЙН ТОГЛОЛТ ЯМАР ТҮВШИНД ХҮРСНИЙГ ХАРУУЛНА

“ЭТГЭЭД” УСК ӨНГӨ ДҮРСЛЭЛ, ДУУ ХӨГЖИМ, ЖҮЖИГЧДИЙН ТОГЛОЛТ ЯМАР ТҮВШИНД ХҮРСНИЙГ ХАРУУЛНА

by admin

“ЭТГЭЭД” УСК үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. 02-р сарын 04-нд кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх тус кино нь зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даасан бүтээл юм. Түүний хувьд “Сайн, муу, хэрцгий”, “Одод болохын хүслэн”, “Хийморь”, “Зориг” зэрэг УСК-ны ерөнхий зураглаачаар, “Яллагч” УСК-ны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч юм.

Нэрнээсээ л этгээд сэтгэл зүйн триллер төрлийн энэхүү бүтээл нь хүн өөрийн оюун ухаанд хөтлөгдөн, өөртөө л итгэж амьдрах ёстой талаар хөндсөн бөгөөд харамсалтай нь бид гэнэн итгэмтгий зангаасаа болж санаа муутнуудын олз болон, эцэст нь харамсаад барахгүй үр дагаварт хүргэдэг талаар өгүүлжээ.

“ЭТГЭЭД” УСК-ны трэйлерийг үзсэн үзэгчид “тухайн бүтээлийн өнгө дүрслэл, дуу хөгжим, жүжигчдийн тоглолт хэр өндөр түвшинд хийгдсэнийг харуулж байна” хэмээн дүгнэсэн байна. Мөн трэйлер нь сонирхол татахуйц өвөрмөц шийдэлтэй байгаа нь киног зорьж үзэх хүслийг төрүүлж байна хэмээн онцолжээ.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00