ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ГОЛОМТ БАНКНЫ “₮” ЧИПТЭЙ КАРТААР НИЙТИЙН ТЭЭВЭРТ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

ГОЛОМТ БАНКНЫ “₮” ЧИПТЭЙ КАРТААР НИЙТИЙН ТЭЭВЭРТ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

by admin

Үндэсний брэнд ₮ чиптэй картаар нийтийн тээвэрт өнөөдрөөс эхлэн төлбөр төлөх бололцоотой боллоо.”Улаанбаатар Смарт Карт” ХХК, Голомт банк хамтран нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр төлөлтийг хялбар болгох, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэхээр өндөр нууцлал бүхий EMV/NFC дэвшилтэт технологид суурилсан төлбөрийн ₮ картын үйлчилгээг ийнхүү нэвтрүүлжээ.

Карт эзэмшсэнээр цэнэглэх шаардлагагүйгээр дансандаа мөнгөтэй бол нийтийн тээвэрт үйлчлүүлэх боломжтой. “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд “Картыг Улаанбаатар хот дахь Голомт банкны бүх салбараас 5 мянган төгрөгөөр захиалж авах боломжтой. Энэхүү карт нь дебит карт учир дансны доод үлдэгдлийн хэмжээ тогтоосон, өөр нарийн шалгуур байхгүй”-г онцолжээ.

Монголбанкнаас нууцлал аюулгүй байдлыг сайжруулахаар энэ картыг гаргасан бөгөөд энгийн umoney картын адил дамжин суултын хөнгөлөлт эдэлнэ. Нийслэлээс төлөвлөж буй богино эргэлтийг нэвтрүүлэхэд дамжин суултын хөнгөлөлт эдэлж, урамшууллын хөтөлбөрт хамрагдах, оноо цуглуулах давуу талтай. Ямар ч насны хүмүүс ₮ картыг захиалах боломжтой.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00