МУАЖ Ш.Чимэдцэеэ шавь нарынхаа санаачлагаар урлагт зүтгэсэн 50 жил, язгуур урлаг, тэр дундаа уртын дууг судалж, залуу үедээ өвлүүлэн түгээх гэгээн үйлсэд зүтгэсэн 30 жилийн хөдөлмөрөө дүгнэн тайлагнаж, 5-р сарын 21, 22-ны өдөр 19 цагаас UB palace-т ЭРДЭМЖҮҮЛСЭН-30 ЖИЛ, ЭГШИГЛҮҮЛСЭН-50 ЖИЛ тоглолтоо толилуулах гэж байна. Энэ цагийн уртын дуучдаас чансаагаараа ноён оргил болох түүнийг “дуучин” гэдгээр нь л илүү мэдэх байх.
Тэрээр уртын дууг ноотлох, онолжуулахаас эхлээд жилээс жилд мартагдан баларч буй дарьганга үг хэллэгийг түүвэрлэн толь бичиг болгох гээд түүний амьдрал тэр чигтээ соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээхийн төлөөх эрэл хайгуул, хөдөлмөр зүтгэлээр дүүрэн нэгэн юм.
Олон сайхан уран бүтээлчдийг бэлтгэсэн хөдөлмөрч, оюунлаг түүний сэтгэлээн өргөн барьж буй энэхүү тоглолтыг хайртай дотны хүмүүстээ үзүүлээрэй. Хагас зуун жил замбуу тивийг уярааж, гайхшруулсан энэ эрхэм хүмүүний тоглолтонд 108 уртын дуучдаас гадна олон уран бүтээлчдид оролцон гэнэтийн бэлэг дүүрэн байх болно. Та бүхнийг түүний гэгээлэг ертөнцөөр хамтдаа аялахыг уриалж байна.