ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ САЛБАР ДУНДЫН ТАРХИ СУДЛАЛ 2022 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

САЛБАР ДУНДЫН ТАРХИ СУДЛАЛ 2022 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

by admin

Манай улсад Тархи, сэтгэл судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг. Ковидын цар тахлаас шалтгаалж хоёр жил хойшлоод байсан олон улсын ээлжит хурал өнөөдрөөс эхэлж байна.

Олон улсын Тархи судлалын байгууллага (IBRO)-тай хамтран зохион байгуулдаг энэ удаагийн олон улсын хурал “Салбар дундын тархи судлал-2022” сэдвээр болж, Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Малайз, Казахстан, Киргиз, ОХУ-ын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид оролцож, сүүлийн үеийн судалгаа, технологийн дэвшлийн талаар лекц уншин, онол практикийн мэдлэг, мэдээллээ хуваалцана хэмээн ШУА-ийн Тархи, Сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал Ж.Цолмон мэдээллээ. 

Үүнд:

  • Тархи судлалын хөгжил ямар түвшинд явж буй
  • Тархи судлалын ШУ-ны хөгжил
  • Монгол Улсад тархи судлалын хөгжил ямар түвшинд байгаа вэ?
  • Цаашид тархи судлалыг Монгол Улсад хөгжүүлэх ямарт зорилтуудыг хэрэгжүүлж буй
  • Тархи судлалын шинэ амжилтуудыг гадаадын эрдэмтэд толилуулах арга хэмжээ болох юм байна.

Мөн

  • Тархины төрөлхийн болон олдмол эмгэгүүд, хэрхэн урьдчилан сэргийлэх, оношлогоо эмчилгээ
  • Оюун ухааны чадвараа хэрхэн сайжруулах
  • Зөнөгрөл
  • Тархи судлалын шинжлэх ухаан ирээдүйд бидний амьдралд хэрхэн сайнаар болон муугаар нөлөөлөх
  • Сэтгэцийн эмгэг
  • Стрессийн бие махбодид үзүүлэх нөлөө
  • Одоо манай хүрээлэн дээр хийгдэж буй нойрны чанарын судалгаа 

зэрэг сэдвээр мэргэжлийн эмч судлаачидтай уулзах боломжтой

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00