258
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жиний Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрбээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэнийхээ дараа Зайсан дахь “Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”- д очиж, хүндэтгэл үзүүллээ.
эх сурвалж: Монцаме