ЭХЛЭЛ ӨВ СОЁЛ БАЯНХОНГОР АЙМГИЙН ДЭМБЭЭЧИД НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ДЭМБЭЭЧИД НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

by admin

Жил бүрийн есдүгээр сарын 27-нд тэмдэглэдэг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг угтаж Баяхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Соёл, урлагийн газар хамтран “Дэмбээ наадгай-2022” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явууллаа.

Тэмцээн Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Дэмбээ мэдэх үү хө” амралтын газарт болж, нийт 30 орчим дэмбээчид оролцож оюун ухаан, авъяас чадвараа уралдуулав.

Монголчуудын дунд түгэн дэлгэрсэн соёлын биет бус өв соёл болох дэмбээ наадгай нь олон нийт, хүүхэд залуучууд, орон нутгийн иргэдэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, ахмад буурлуудаасаа суралцах, бахархах үзэл төлөвшлийг нэмэгдүүлэх, нутгийн иргэдийг дэмжих, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

“Дэмбээ наадгай-2022” тэмцээний аймгийн аварга дэмбээчнээр Өлзийт сумын дэмбээчин У.Хүрэлбаатар, дэд байрт Өлзийт сумын дэмбээчин н.Мөнхтогтох, гутгаар байрт Төв аймгийн дэмбээчин н.Одбаяр шалгарсан байна. Мөн энэхүү Дэмбээ наадгайн өв соёлыг сурталчлах, олон нийтэд хүргэх зорилгоор Баянхонгор сумын иргэн н.Нацагдоржийн санаачилгаар нийт дэмбээчдийн дунд нээлттэй дэмбээний тэмцээнийг зохион явуулж, “Дэмбээ мэдэх үү хө” амралтын газрын захирал Өлзийт сумын дэмбээчин У.Болдбаатар түрүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00