Тус аймагт түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын ажил 56.8 хувьтай байна.
Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого зохион байгуулах тухай” А/430 дугаар захирамжаар байгуулагдсан аймгийн салбар комисс 24 суманд ажиллаж байна. Энэ ажлын хэсэгт 24 сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хамтарч 12 сумын нутаг дэвсгэрт байрлах улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг хийгээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хамгаалалтад байх хоёр, аймгийн хамгаалалтад байх 13, сум орон нутгийн хамгаалалтад байх 379 цэгийн 5210 дурсгалыг тоолж бүртгээд байгаа гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЕ