ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ЯПОН УЛСАД ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БЭЛТГЭХ ХҮСЭЛТ ТАВЬЛАА

ЯПОН УЛСАД ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БЭЛТГЭХ ХҮСЭЛТ ТАВЬЛАА

by admin

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЖАЙКА олон улсын байгууллагын ерөнхийлөгч Танака Акихикотой өнөөдөр уулзлаа.

БШУЯ болон ЖАЙКА олон улсын байгууллага өнөөдрийг хүртэлх хугацаанд

-Инженер технологийн дээд боловсрол төсөл

-Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах

-“Хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр

-ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл

-“САТРЕПС” буюу “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” төсөл гэсэн 5 төслийг хамтран хэрэгжүүлжээ.

Энэхүү хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, стратегийн түвшний олон төсөл хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд онцоллоо. Цаашид

-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд оюутан суралцуулах

-Япон Улсын дэмжлэгтэйгээр бага, дунд боловсролын чанарыг сайжруулах, сургуулийн барилга байгууламж барих

-Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх орны тоо 104 байгаа бол 350 ортой болгож өргөжүүлэх, эмнэлгийн менежментийг төгөлдөржүүлэх төслийн 2-р шатыг эхлүүлэх

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 40 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай учир инженер техникийн дээд боловсрол төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх

-Сургуульд суурилсан менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хамран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. 

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00