253
Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар тус тус өссөн байна. 2022 оны 9 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг байна. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.09 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.69 сая төгрөг байна
ЭХ СУРВАЛЖ: Үндэсний Статистикийн Хороо