ЭХЛЭЛ ӨВ СОЁЛ “АГТАНА ХҮРЭЭТ-2022” ШИЛИЙН БОГД УУЛЫН БЭЛД БОЛНО

“АГТАНА ХҮРЭЭТ-2022” ШИЛИЙН БОГД УУЛЫН БЭЛД БОЛНО

by admin

“Агтана хүрээт-2022” хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын фестиваль энэ сарын 10-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд уулын бэлд болно.

Фестивалийн хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зарим дотоодын аяллын компаниуд зөвхөн “Агтана хүрээт” фестивальд зориулан аяллын маршрут ч гаргасан аж.

Монгол адууны өв соёлын төв Сүхбаатар аймагт болдог уг фестиваль нь зургаа дахь жилдээ болох гэж байгаа юм байна. Уламжлал ёсоор моринд эрэмгий хүлэгч эрсийн наадам, гэрэл зургийн уралдаан, Дарьганга тойром бүжиг болон урлаг соёлын сонирхолтой үзүүлбэр, тоглолт, үйл ажиллагааг зохион байгуулдаг онцлогтой билээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00