ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ГССҮТ-ИЙН ТҮЛЭГДЛИЙН ЭМНЭЛЭГ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

ГССҮТ-ИЙН ТҮЛЭГДЛИЙН ЭМНЭЛЭГ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

by admin

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг нь 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр хороололд байрлах хуучин байрандаа нүүн орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Тус төв нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлэх бөгөөд амбулаторийн тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын цагаар үзүүлнэ.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр, мэс заслын хоёр өрөө, лаборатори, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилуулсан.

Иймээс иргэд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээ авах шаардлагатай бол Сүхбаатар дүүрэгт байрлах хуучнаар Түлэнхийн төвийн байр буюу 11-р хорооллын “Түлэгдлийн эмнэлэг”-т хандан эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авна уу гэж ГССҮТ-ийн захиргаанаас мэдээллээ. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00